АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд луйвар орсон гэсэн таамаглал болоод Капитол ордон руу дайрч орсон хэргүүдээс үүдэн АНУ-ын ерөнхийлөгч асан Доналд Трампын сошиал платформ хэрэглэх эрх хязгаарлагдсан билээ. 

Удаа дараагийн сануулгыг нь хүлээн аваагүйгээс Твиттер компанийн зүгээс түүнийг “бандсан” бол Фэйсбүүк ч ижил арга хэмжээ авсан юм. 

Тэгвэл ерөнхийлөгч асан Доналд Трамп “Cancel culture”-ийн хохирогч болсон хүмүүсийн өмнөөс тэднийг шүүхэд өгчээ. 

Ямар арга хэмжээ авахыг шаардан тэдгээр байгууллагуудыг шүүхэд өгсөн талаараа тэрээр “Тус байгууллагуудад зохих ёсны шийтгэл, торгуулийг оноож, өөрийнх нь сошиал хаягуудыг даруй сэргээлгэх хүсэлтэй байгаа” хэмээжээ.

Харин Фэйсбүүкийн зүгээс түүний “бан”-г үргэлжлүүлэхээ мэдэгдсэн бол Твиттерийн зүгээс ч мөн адил мэдэгдэл бүхий жиргээ нийтэлж, түүний хаягийг “бандсан” нь зөв шийдвэр байсан гэдэгт итгэлтэй байгаагаа мэдэгджээ.


Эх сурвалж: UNILAD