Хүний бодол санаа биеэсээ үл хамааран зоргоороо ажиллах чадвартай, эрх зоргоороо юунд ч үл баригдам зүйл юм. Энэ нь биднийг ирээдүйг төсөөлж, болоогүй асуудлыг төлөө түгшиж, өнгөрснөө дурсаж голдуу харамсахад хүргэдэг.

Ихэнх сөрөг бодол мэдрэмжүүд саяхан болсон таагүй дурсамж эсвэл хэтрүүлэн төсөөлөх, бодохоос үүдэлтэй байдаг. Тийм учраас яг одоо цагтаа л тогтмол төвлөрч сураарай.

Одоо цагтаа оршино гэдэг өөрийн бодлоо, хүслээ мэдэрч, яг тухайн мөчид тэрхүү үйл явдалд өөрийн бодол санааг бүрэн ухамсарлан зориулах төлөв билээ. 

Оюун санаагаа бүрэн зориулж, залан чиглүүлж сурах аргууд

  1. Бясалгал хийх
  2. Олон зүйлд сатааралгүй тухайн мөчийн мэдрэмжээ анзаарах
  3. Сэтгэл зүйн эрүүл мэндээ эрүүл байлгах

Бичлэг үзэх:

Оршиж буй мөчдөө санаа бодлоо төвлөрүүлэхийн ач тус юу вэ? 

Ирээдүй болоод өнгөрсний тухай санаа зовнилгүй яг одоо үйлдэж байгаа үйлдээ бодлоо төвлөрүүлэх болно. 

Болсон болоогүйд түгших эмгэгээс салж, стресс багасаж, хийж байгаа зүйлдээ бүрэн төвлөрч, өндөр бүтээмжтэй ажиллахад тусалдаг.

Өөрийн тархинд эргэлдэж буй түмэн бодлыг ойлгож танин, бусдын нөхцөлд чин сэтгэлээсээ анхаарч, зөв харилцан ярилцах чадварт суралцах болно.

Та гар утсаа хэсэгхэн тавиад эргэн тойрноо хараарай. Тэнд кофены үнэр анхилж, хэн нэгэн хүн яаран алхаж, цас орж, амьдралын хэмнэл симпони шиг л эгшиглэж байдаг ч хүмүүс бид үүнийг үл анзаардаг.

Энэ маягаар бясалгах нь хүнийг өөрийн шүүмжлэлт сэтгэлгээнээс түр зуур ангижирч, байгалийн сониуч зангаа хэсэгхэн хугацаанд үлдэн хөөж, бусдад болоод өөртөө илүү дулаан, уужуу хандахад нэмэртэй. 


Эх сурвалж: Mindful

Мета көүч А. Болор-Эрдэнэ