2008 онд найзуудаараа тоглоом хийж ярьсан мөрөөдөл нь өдгөө биеллээ олж 700 метр квадрат тансаг байшин болжээ. Гуандун мужийн Гуанжоу хотын төвөөс 70 километрийн зайд байрлалтай энэ байшинг балгас шахуу байхад найзуудын нэг нь 2018 оны нэгдүгээр сард олж харсан байна. 

Shanghaiist сайтад мэдээлснээр хүн бүр 584 мянган доллар гарган худалдаж аваад засаж янзалсан аж. 

Цагаан будааны тариан талбай, уулсаар хүрээлүүлсэн энэ байшин одоо 3.5 давхар үзэсгэлэнтэй харш болжээ. 

Хамгийн доод давхар нь нийтээрээ цаг өнгөрөөх зориулалттай бол дээд давхрууд нь 7 бүсгүйн 7 унтлагын өрөөг багтаасан.

Унтлагын өрөө бүр том ортой, бүгдээрээ хамт унтсан ч болохоор зайтай. 

Байшин цэлгэр гар тогоо, шилэн угаалгын өрөө, бассейн, Энэтхэг болон Мароккогоос авчирсан үзэсгэлэнт тавилгатай.

Цай ууж суух дуртай найзууд цагаан будаан талбайн дунд саравч хийжээ. Тийш хүрэх замыг хус мод холбож хийсэн гэнэ. 

"Бид хамт хоол хийж, мах шарж, дуулж цэнгэн, хамт хүнсээ цуглуулна" хэмээн бүсгүйчүүдийн нэг хэллээ.

Тэтгэвэрт гарсан хойноо зүгээр суухгүйн тулд бүгд тус бүртээ шинэ зүйл сурахаар ярилцаж тохиролцжээ.

Үүнд хоол хийх, ногоо тарих, хөгжим тоглож сурах, Хятадын уламжлалт анагаах ухаан багтаж байгаа гэнэ.

Дээд тал нь 10 насны зөрүүтэй бүсгүйчүүд ойрын жилүүдэд ч хамт амьдрах төлөвлөгөөтэй байгаа. 

“10, 15 жилийн дараа хүүхдүүд маань том болчихно. Тэгэхээр бид дараагийн жилүүдэд хамт байж болох байх гэж найдаж байна"

Найзуудын эл түүх хүмүүсийн сэтгэлийг их хөдөлгөж сошиал медиад асар их хандалт авчээ. Хүмүүс: 

"Би 8 дахь нь болъё"

"Ямар гоё байшин, яасан гоё найзууд вэ?"

"Нөхөрлөл мандтугай"

"Хамгийн сайхан нөхөрлөлөөр сууриа тавьсан гайхалтай байшин байна" гэх мэт сэтгэгдэл үлдээсэн байна.