Улс хоорондын ачаа тээвэрлэлтийн үйл ажиллагааг нэгдсэн удирдлагаар хангах, тээвэрлэлтэд үүсч буй хүндрэл, саатлыг арилгах үүрэг бүхий Шуурхай бүлэг өчигдөр цахимаар хуралдав.

Хурлаар Гадаад хэргийн яамны Хөрш орнуудын газрын захирал Т.Батцэцэг “Замын-Үүд, Гашуунсухайт боомтын асуудлаар Хятадын талтай үргэлжлүүлэн ажиллаж байна. Хятадын талаас манайд хийсэн шинжилгээг хүлээн зөвшөөрөх, шинжилгээний хугацаа 14 хоног байх чиглэлийг ӨМӨЗО-ны удирдлагуудад өгсөн байна. ГХЯ-ын Төрийн нарийн бичгийн дарга БНХАУ-аас Монгол Улсад суугаа элчин сайдтай уулзаж, Замын-Үүд, Гашуунсухайт боомтын асуудлыг дахин тавьж, хятадын талд өгөх ноот бичгийг хүлээлгэн өгсөн. Элчин сайдаас 32 жолоочийн асуудал зарчмын хувьд шийдвэрлэгдэнэ гэж мэдэгдсэн. Хятадын талаас манайд хариуг бичгээр албажуулж өгөхийг хүссэн” хэмээлээ.

Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж “Өнөөдөр Улаанбаатар хотоос хоёр шуурхай бүлэг манай аймаг руу гарсан байна. Бид их ач холбогдол өгч байна. Тайван зогсоолыг анхны зориулалтаар ашиглах асуудлыг шийдэх хэрэгтэй. Жолооч нараас урьдчилан шинжилгээ авах асуудлаар чиглэл ирвэл автобусаар жолооч нарыг гаргах асуудлаар Баяннуур аймагт бичиг явуулахаар бэлдсэн байгаа” гэв.

Гаалийн ерөнхий газрын ажилтан н.АлтантуяаТайван зогсоолд ачаатай машин оруулах тохиолдолд гаалийн байгууллагаас шаардлага тавина. Шороон замаас ачаатай машин орох гарц байхгүй байна” хэмээв.

АТҮТ-ийн Замын-Үүд дэх салбарын дарга А.ХатансайханЭрээнд ажиллах 32 жолоочийг тусгаарлаж, өмнө нь зөрчил гаргаж байсан эсэхийг цагдаагийн байгууллагаар шалгуулж, PCR шинжилгээний сорьцыг өчигдөр ХӨСҮТ-д явуулсан” гэлээ.

Хурлын төгсгөлд Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар:

- Автотээврийн үндэсний төвийн Өмнөговь аймаг, Цогтцэций сум дахь салбарын дарга нар Цагаанхадын боомтын нөхцөл байдлыг газар дээр нь үзэж судлаад, ямар зохион байгуулалт хийх боломжийн талаар танилцуулах,

- Хятадын талаас хилээр цөөн тооны машин нэвтрүүлж, Монголын талд машины бөөгнөрөл үүссэн байгаа тул “С” зөвшөөрөл олгосон тээврийн компаниудтайгаа яриад 6000 жолоочийг хоёр мянгаар нь гурван ээлжийн зохион байгуулалтад оруулж тогтмол явуулах асуудлыг АТҮТ судалж танилцуулах,

- УОК-оос “Тайван зогсоол”-д ачаатай автомашин байршуулж зогсоох шийдвэр гарахтай холбогдуулан тээврийг хэрхэн зохион байгуулах талаар судлах,

- Замын-Үүд боомтоор шахмал түлшний түүхий эд, эм хангамж, хүнсний бүтээгдэхүүний тээврийг тэргүүн ээлжид явуулахад анхаарч ажиллах,

- Монгол Улс руу орохоор Эрээнд хүлээгдэж байгаа ачаа, тээврийн хэрэгслийн судалгааг яаралтай гаргаж танилцуулах,

- Хятадын талд шинжилгээ хийлгээд 6 хонож байгаа жолоочийг хилээс буцаасан асуудлыг холбогдох шугамаар Хятадын талтай ярих,

- Гашуунсухайт боомтын тээвэр зохион байгуулалтад цагдаагийн байгууллагаас дэмжлэг үзүүлж ажиллах чиглэл өгөв.



Эх сурвалж: ЗТХЯ