БНСУ-ын Сөүл хотноо 50 хотын дарга “Хүртээмжтэй өсөлт” сэдвийн дор чуулж байна. Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагаас зохион байгуулдаг уг хурал нь 3 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа юм. Энэхүү хуралд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд тэргүүтэй төлөөлөгчид оролцлоо. 

Хотын дарга нарын хуралд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд "Уур амьсгалын өөрчлөлтийн гол шалтгаан нь хүний үйл ажиллагааны улмаас агаар мандалд ялгарч байгаа хүлэмжийн хий бөгөөд Парисын хэлэлцээрийн дагуу хүлэмжийн хийг бууруулахад дэлхийн улс орон бүр өөрсдийн нөөц бололцоогоор хувь нэмрээ оруулах нь чухал" гэв.

Мөн хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах замаар уур амьсгалын өөрчлөлтийг сааруулж, дасан зохицох нийслэлийн төлөвлөгөө”-ний төсөлд ажлын хэсэг байгуулан амжилттай ажиллажээ. Тус баримт бичиг нь 3 үндсэн хэсгээс бүрдэх бөгөөд уур амьсгалын өөрчлөлтийг сөрөг нөлөөллийг бууруулах, дасан зохицох болон хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнүүд багтжээ. Түүнчлэн Нийслэл Улаанбаатар хот хүлэмжийн хийг бууруулахад дэлхийн хотуудтай хамтран ажиллана хэмээн Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд онцоллоо гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.