Кэмбрижийн их сургуулийн анагаахын салбарын оюутнууд голорамм буюу 3Д проекцоор бүтээгдсэн гурван хэмжээст дүрсээр дамжуулан цаг хугацаа орон зайнаас үл хамааран өвтөнийг үзэж, оношилж эхэлжээ.

Тус их сургууль ирээдүйн эмч нарын мэргэжлийн сургалтыг чанаржуулахын тулд ийнхүү технологийн хувилбарын тусламжтай шинэ сургалтын арга барилыг нэвтрүүлээд байгаа нь энэ юм. 

HoloScenarios гэж нэрлэгддэг уг технологийг оюутнууд биечлэн болон онлайнаар ашиглах боломжтой.  Дэлхийн өнцөг булан бүрээс гар утсаа ашиглан өвчтнүүдийнхээ биеийн байдлыг хянах, оношлогоо хийх боломжтой гэнэ.

Кембрижийн Адденбрукийн эмнэлгийн анагаахын оюутнуудад хэрэглэж буй холимог реалити голограф өвчтөнүүд

Эхний ээлжинд тодорхой тооны хүмүүсийг энэхүү эмчилгээний арга барилаар оношлох юм. Үүнд амьсгалын замын өвчлөл, яаралтай тусламжийн үеийн үзлэг, эмчилгээ, анафилакс, уушгины эмболи, уушгины хатгалгаа зэрэг өвчний оношлогоо, үзлэг багтжээ.

Ойрын хугацаанд хөгжүүлэгчид зүрх судасны болон мэдрэлийн өвчтэй хүмүүсийг хамруулах технологийг түлхүү хөгжүүлэхийг зорин ажиллаж байгаа аж. 

HoloScenarios-ийг Кембрижийн Их Сургуулийн Эмнэлгүүд болон Лос Анжелес хотод төвтэй GigXR технологийн компани хамтран боловсруулж байна. Үүнийг дэлхий даяар борлуулж, ирээдүйн эмч нарыг бэлтгэх арга барилыг эрс өөрчилнө гэдэгтээ итгэлтэй байгаа талаараа зохион бүтээгчид онцолжээ.

Тус сургуулийн дэргэдэх Адденбрукийн эмнэлгийн доктор Жонатан Мартин "Бид энэ бүтээлийг боловсруулахын тулд нэлээд их цаг хугацаа зарцуулсан бөгөөд цаашид технологитой хосолсон энэ систем нэвтэрснээр эрүүл мэндийн салбарт дэвшил гарна гэдэгт итгэлтэй байна” гэж хэлжээ. 

Эх сурвалж: eandt.theiet.org