Сүүлийн үед Монголын эдийн засаг 30 гэр бүлийн халаасанд байна хэмээн ерөнхийлөгч Х.Баттулга ярих болсон.   Тэгвэл өнөөдөр Ерөнхий прокурор 30 гэр бүлийг тогтоон шалгах ажлын хэсэг байгууллаа.  

Дээрх хэргийг тал бүрээс шуурхай бүрэн шалгуулж, хэргийн бодит байдал, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоох зорилгоор хэд хэдэн байгууллагын мөрдөгчдийн хамтарсан ажлын хэсэг ажиллахаар болжээ.

Энэ талаар тус газраас 

"..Монгол Улсын Үндсэн хуульд Монгол Улсын газар, түүний хэвлий, ой ус, амьтан ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэлд төрийн хамгаалалтанд байна гэж заасан байхад төрийн байгууллагаас ашигт малтмалын лицензийг хууль бусаар олгож, бусдад шилжүүлсэн..."

гэх мэдээлэлд Нийслэлийн прокурорын газраас 2015 онд шинэчлэн батлагдсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн шинжтэй эсэхийг шалгуулахаар хэрэг бүртгэлийн хэрэг нээлээ хэмээн УЕПГ албан ёсны сайтдаа мэдээллэсэн байна.