29 настай бүсгүй амь насаа алдсан "Тод каннам" эмнэлэгийн тусгай зөвшөөрлийг нь цуцлах санал хүргүүлжээ

Х.Оргил
04 сарын 04, 2019

29 настай эмэгтэй өөх соруулах мэс засалд орж байх явцдаа амь насаа алдсан хэрэг гарчээ.

Тэрбээр "Тод каннам" гоо сайхны эмнэлэгт мэс засалд орж байх үеэр хүндрэл үүсжээ. Өвчтөнг өөр эмнэлэг рүү хүргэсэн боловч амиа алдсан байна. Тус эмнэлэг нь "Эрэгтэйчүүдийн мэс заслын эмнэлэг" гэх фэйсбүүк хуудсаар дамжуулан сурталчилгаа хийдэг аж.

МХЕГ-аас шалгалт хийхэд тус эмнэлэг нь гоо сайхан нөхөн сэргээх зөвшөөрөлтэй хэрнээ мэргэшсэн арьс гоо заслын эмчгүйгээр үйл ажиллагаа явуулдаг нь илэрчээ. Мөн тус эмнэлэг Баянзүрх дүүргийн 2 дугаар хороонд бүртгэлтэй хэрнээ ХУД-т үйл ажиллагаа явуулдаг байжээ.  

Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс уг хэргийг шалгаж буй.

Холбоотой сэдвүүд

өөх соруулах тод ганнам

Сэтгэгдэл бичих (4)

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.