Ш.Алтантуяа агсны аав С.Шаарийбуу гуайн цуглуулж буй гарын үсэг 100 мянга хүрлээ

Малайз улсад 2006 онд амиа алдсан Ш.Алтантуяа агсны хэрэгт шударга ёсыг тогтоох, Малайзын Холбооны шүүхэд гаргасан давах өргөдөл болон нэхэмжлэлийг дэмжих зорилгоор талийгаачийн аав С.Шаарийбуу болон холбогдох хүмүүс “Dignity for Altantuya” нэртэй олон улсын цахим гарын үсэг цуглуулах аяныг өрнүүлсэн.

100 мянган гарын үсэг яаралтай цуглуулж НҮБ-д хүргэх шаардлагатай учир С.Шаарийбуу гуай оюутны байруудаар явж байгаа тухай бид мэдээлсэн. Тэгвэл гарын үсэг 100 мянга хүрч, НҮБ-д хүргэх боломжтой боллоо.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.