Б.Хурц нарын 9 хүний гэм буруутай эсэхийг тогтоох шүүх хурал үргэлжилж байна. Хоёр дахь өдрөө болж буй тус шүүх хурал яг одоо буюу 20 цаг 40 минутын байдлаар үргэлжилж байна.

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны амийг хөнөөсөн хэрэгт яллагдаад буй Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн гэх хэрэгт ТЕГ-ын дарга  асан генерал Б.Хурц, Улсын Ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат нарын 9 хүнийг шалгаж, хэргийг шүүхэд шилжүүлсэн юм. Улмаар тус шүүх хурлаар гэм буруутай эсэхийг нь тогтооно.

Шүүх хуралд Б.Содномдаржаа, Т.Чимэгээ нар хохирогчоор, мөн С.Зориг агсны гэргий Б.Булган, 20 орчим өмгөөлөгч, 9 шүүгдэгч оролцож буй.

Шүүхийн байрны гадна тал талын байр суурийг илэрхийлсэн иргэд, иргэний нийгмийн байгууллагынхан, шүүх хуралд оролцогчдын ар гэрийнхэн ирсэн байна.