17 настай сурагч хүүхдийн хүчирхийллийг илрүүлдэг хиймэл оюуны систем бүтээжээ

Х.Уянга
09 сарын 15, 2025

Хонконгийн St. Mary’s Canossian коллежийн сурагч Чоу Сзе-лок гэх 17 настай охин хүүхдийн асрамжийн төвүүдийн хяналтын камерт судалгаа хийсний дараагаар бие махбодын хүчирхийллийн шинж тэмдэг илрүүлэх зориулалттай хиймэл оюуны систем зохион бүтээжээ.

Тэрбээр асрамжийн газарт гарсан хэргүүдийг судалж үзээд CCTV камерын бичлэгийг ихэвчлэн үйл явдал болж өнгөрсний дараа л шалгадаг болохыг анзаарчээ. Иймд тухай бүрд нь анхааруулж урьдчилан сэргийлэх боломжтой систем бүтээхээр шийдсэн байна. Ингээд ердөө зургаахан сарын дотор хуучин зөөврийн компьютер дээр Kid-AID-ийг хийжээ. 

Kid-AID систем хүүхдийн хөдөлгөөн, харилцаанд сэжигтэй үйлдэл илэрмэгц улаан, шар, ногоон өнгөөр дохио өгч анхааруулах аж.

Энэхүү бүтээл өдгөө Хонконгийн Шинжлэх ухааны уралдаан болон олон улсын "InfoMatrix" зэрэг тэмцээний тэргүүн байрын шагналыг хүртээд байгаа юм. Олон улсад өндрөөр үнэлэгдсэн тус бүтээл хиймэл оюуныг зөв зохистой ашиглаж чадвал нийгмийн тулгамдсан асуудлыг шийдэх хүчирхэг хэрэгсэл болохыг харуулж байна.

Чоу Сзе-лок хүүхдээр зогсохгүй ахмад настнуудын асрамжид зориулсан Elder-AID хувилбарыг мөн бүтээжээ.


Холбоотой сэдвүүд

хиймэл оюун ухаан kid-aid

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.