102 ангит 3D анимэйшн тун удахгүй…

Хүдэрчулууны Хулан
12 сарын 26, 2025


Зохиолч, Продюсер Мэндбаярын Дэлгэрцэцэг, SARAYUI INSTITUTE-ийн бүтээл, монголын баатарлаг гурван зохиолын нэг “Жангар” туулиас санаа авсан “Хамгаалагч хүү ба түүний найзуудын адал явдал” 102 ангит 3D анимэйшн тун удахгүй үзэгчдийн хүртээл болох гэж байна. 

“Жангар” туулийн гол үзэл санаа, үнэт зүйл болох эх орноо хамгаалахын үнэ цэнийг энэхүү цувралаар дамжуулан хүүхэд, багачуудад ойлгуулахыг зорьж буй.

Тухайлбал, хүүхдэд эхлээд өөрийгөө, дараа нь найз нөхдөө, улмаар нийгмээ, эх орноо хамгаалахын ач холбогдлыг тэдний ойлгох “хэлээр”, орчин үеийн анимэйшн ертөнцийн технологийн дэвшлийг ашиглан багачуудад хүргэх юм. 

Сэргийлэгч хүү Лео найзуудтайгаа нэгдэн сүүдрийн хүчний эсрэг тэмцэж, өөрийгөө болон найз нөхдөө, хот нийгмээ хамгаалан, үнэнч нөхөрлөл, эв нэгдэл, эх оронч сэтгэлээр цоо шинэ адал явдлуудыг бүтээнэ.

Энэхүү цувралыг дараах уран бүтээлч, баг хамт олон бүтээж байна. Үүнд:  



Зохиолч, Продюсер: Мэндбаярын ДЭЛГЭРЦЭЦЭГ

SARAYUI INSTITUTE-ийн бүтээл 

Найруулагч: Г.ХИШИГБҮРЭН,

Редактор: Ш.РАВДАНДОРЖ,

Төслийн удирдагч: Б.НАЙДАНЖИД, О.ДӨЛГӨӨН,

Зураачид: Х.ХАСАР, Ц.НОМИНСОНДОР,

Дүр хөгжүүлэгч: Э.БАТЧИМЭГ,

Хот төлөвлөгч: Б.ЦАГААНБАЯР,

Бүжиг дэглээч: Э.БАТЧИМЭГ, Б.ЦАГААНБАЯР,

Дууны найруулагч: Г.БАТМӨНХ,

Хөгжмийн зохиолч: Г.ХИШИГБҮРЭН,

3D Artists: Э.БҮРЭНТӨГС, Т.НАРМАНДАХ, Т.Сүхбаатар, Б.НАЙДАНЖИД, Г.ДӨШТӨМӨР

Дуу оруулагч: З.ГЭРЭЛ,

Дуучин: Ц.СОНИНБАЯР, Б.МАНДУХАЙ,

Дохионы хэлмэрч: Н.БАДАМЦЭЦЭГ


Хамтрагч байгууллагууд:

-ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР,

-ҮНДЭСНИЙ БАТЛАН ХАМГААЛАХЫН ИХ СУРГУУЛЬ,

-ТЭМҮҮЖИН ӨРЛӨГ ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛЬ

-EHLEL FASHION,

-SENO FAMILY STUDIO,

-REC RECORDS,

-BLACK CAT DANCE STUDIO

Сэтгэгдэл бичих (1)

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.