ЭМЯ ээлжит мэдээлэл хийлээ.

АНУ, Итали улсад өөр хоорондоо хамааралгүйгээр 5 хүртэлх насны хүүхдүүдийн дунд судалгаа хийжээ. 

0-5 настай хүүхдийн хамар, залгиур насанд хүрсэн хүнтэй харьцуулахад 5-100 дахин илүү вирус тээдэг байна. Хүүхдүүд өөрсдөө хөнгөн хэлбэрээр өвддөг ч халдвар тараах эрсдэл өндөр байна. Мөн 14 хүртэлх настай хүүхэд насан хүрэгчдээс хоёр дахин их вирус тээх магадлалтай. Ингэснээр хүүхдүүд насанд хүрэгчид болон эрсдэлт бүлгийн хүн амын дунд халдвар тараадгийг дахин тогтоолоо.

Хятад улсын хоёр хотын эрх баригчид импортоор орж ирж буй хөлдөөсөн хоол, хүнсний бүтээгдэхүүнээс коронавирус илрүүлсэн байна. Тодруулбал, Бразилаас Шинжаан хот руу ирүүлсэн хөлдөөсөн тахианы далавч, Эквадороос Аньхуй муж руу явуулсан сам хорхойноос коронавирус илэрчээ. Иймд, хүнсний бүтээгдэхүүнээ сайтар угааж хэрэглэх, хоол бүрэн болгож идэх нь чухал юм.