НМХГ-аас согтууруулах ундаа үйлдвэрлэгч, худалдаалах, түүгээр үйлчлэгч аж ахуйн нэгжүүдэд шалгалт хийлээ.

Нийт 19735 аж ахуйн нэгжид шалгалт хийснээс 5514 зөрчил илрүүлж 136 сая орчим төгрөгийн торгууль, шийтгэл ногдуулжээ.

Мөн Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд 152 газрын архи согтууруулах ундаа худалдах, үйлчлэх тусгай зөвшөөрлийг цуцлах саналыг хүргүүлсэн байна. Дүүргийн хэмжээнд архи согтууруулах ундаан худалдаалдаг газруудад шалгалт хийхэд хугацаа нь дууссан 51 нэр төрлийн 4663 шил, 92 гаруй сая төгрөгийн архи согтууруулах ундааг устгуулахаар болжээ. Үүнээс гадна тусгай зөвшшөөрөлгүйгээр худалдаалж байсан 112 нэр төрлийн архийг улсын орлого болгон хураалаа.