НЬЮ-ЙОРК. /CNBC/. АНУ болон Хятад улс бараа бүтээгдэхүүнд ногдуулах татварын асуудал хийгээд Хятадын “Huawei” компанид АНУ-ын зүгээс авч хэрэгжүүлж буй хориг арга хэмжээний асуудлыг тусад нь авч хэлэлцэж байхаар тохиролцжээ. Энэ тухай АНУ-ын Сангийн сайд С.Мнучин мэдэгдсэн байна.


Huawei” компанийн эргэн тойрны асуудлыг АНУ-д таатай байдлаар зохицуулахын тулд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп үндэсний аюулгүй байдлын асуудлаар Хятадтай яриа хэлэлцээ хийхийг төлөөлөгчдөд үүрэг болгож магадгүй юм. Гэсэн хэдий ч энэ нь худалдаатай хамааралгүй асуудал юм” хэмээн С.Мнучин онцлон тэмдэглэжээ. 


Хятадын зүгээс тодорхой баталгаа олгох, худалдааны хэлэлцээрт ахиц дэвшил гарсан тохиолдолд АНУ “Huawei” асуудлаарх байр сууриа зөөллөх боломжтой хэмээн тэрбээр үзэж байна.



Хятад улс зах зээлийн дүрэм журамд захирагддаггүй, гэрээний дагуух зүйл заалтаа хэрэгжүүлдэггүй, хориг тавьдаг юмуу арилжааны бус шалтгаанаар Хятадын компаниудад хийдэг нийлүүлэлтээ зогсоож буй найдваргүй гадаадын компаниудын жагсаалтыг гаргахаар шийдсэн тухай Хятадын Худалдааны яамны төлөөлөгч Гао Фэн өнгөрсөн 5 дугаар сард мэдэгдсэн байна. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг