Зургаан хоногийн дараа дуусах цэцэрлэгийн бүртгэлийг https://tsetserleg.ulaanbaatar.mn/ дээр  цахим хэлбэрээр авч байгаа. Нийслэлийн  мэдээллийн технологийн газрын дарга О.Чинзоригоос бүртгэлийн талаар тодрууллаа. 

-Эцэг эхчүүд цахим бүртгэлд хэр хамрагдаж байна?

- Цахим бүртгэлд  одоогийн байдлаар 100 гаруй мянган хүн хандаж 16 мянган хүүхэд бүртгүүлээд байна. Цахимаар бүртгүүлэх боломжгүй  эцэг эхчүүдэд туслах зорилгоор цэцэрлэг бүрт нийгмийн ажилтан  ажиллаж бүртгэл хийж байгаа. Цахимаар зөвхөн хоёр нас хүрч байгаа хүүхдийг бүртгэнэ. Өмнө нь сурч байсан болон шинээр дахин элсэх 3-5 насны хүүхдийн бүртгэлийг тухайн цэцэрлэг дээрээ  бүртгэж байгаа. Энэ жил эдгээр бүртгүүлсэн хүүхдээс цахимаар 11 мянга 560 хүүхдийг элсүүлнэ.

-Бүртгэгдсэн хүүхдүүдээ ямар аргаар шалгаруулж цэцэрлэгт нь элсүүлэх вэ?

- Цахим бүртгэл энэ сарын 24-нд дуусна. Маргааш нь буюу 25-нд санамсаргүй түүврийн аргаар цахим элсэлтээ авах юм. Тухайнсонгогдсон хүүхдийн талаарх мэдээллийг эцэг эхийнх нь онлайнд бүртгүүлсэн гар утсаар илгээнэ.  Хамгийн гол нь эх эхчүүд утсанд ирсэн бүртгэлийн дугаараа устгаж болохгүй.Учир нь энэ дугаараар сугалаа явагдана.

-Бүртгүүлчихээд өөр тийш нүүчихсэн бол яах вэ, дахин бүртгүүлэх үү?        

-Хорооныхоо бүртгэлийн ажилтанд хандаж хасалт хийлгэж шинэ хаяг дээрээ бүртгүүлнэ. Дараа нь амьдарч байгаа дүүргийнхээ боловсролын хэлтэстэй утсаар холбогдож бүртгүүлж болно. Хоёр өөр газар бүртгүүлчихвэлтаны бүртгэл автоматаар цуцлагддаг юм шүү.

-Зарим эцэг эхчүүд шалгаруулалт хэр шударга явагддагийг сонирхож байгаа болов уу?

-Цахимаар түүврийн аргаар явах болохоор  хэн нэгний танил тал харахгүй,  “арын хаалга” ашиглахгүй гээд давуу талуудтай.Сугалааны системийг Тагнуулын ерөнхий газар, Кибер аюулгүй байдлын хэлтэс, Үндэсний дата төв зэрэг байгууллагаар баталгаажуулсан систем хянаж байгаа.  

Ц.Цэрэндолгор