Бэлхэд зэргэлдээ айлуудын нийт таван хүүхэд алга болоод дөрөв хонож байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн. Сүхбаатар дүүргийн хоёрдугаар хэлтэсээс эрэл хайгуул хийж эхэлсэн гэсэн мэдээ цацагдаж байгаа боловч дорвитой  хөдлөөгүй бололтой. Алга болсон хүүхдүүдийн аав ээжүүд хамтран эрэл хайгуул хийсээр байгаа юм байна. Дөнгөж сая хүүхдүүдийн нэгнийх нь үеэл Д.Мягмарсүрэнтэй холбогдлоо. Алга болсон хүүхдүүдийг ар гэрийнхэн нь хайж явсаар Сэлбийн амралтын орчимд  сургийг нь гаргажээ. Уулнаас бууж ирсэн нэгэн эмэгтэй “Өчигдөр орой таван хүүхэд явж байсан” гэсэн мэдээлэл өгчээ. Энэ мэдээллийг сонссон даруйдаа цагдаагийн газар руу утасдаж тусламж хүссэн байна.Хандаад хоёр цаг болсон боловч нэг ч цагдаа ирээгүй гэсэн тайлбарыг ээж аавууд өглөө. Тэд “Өөрсдөө хайхад хүчин мөхөс юм, цагдаа нараас өчүүхэн ч тусламж алга” хэмээж байв.