НҮБ-аас мэдээллэснээр Зүүн Африкийн орнуудад болж буй ган гачигийн улмаас 13 сая хүн өлсгөлөнд нэрвэгдээд байна гэжээ. Сомали 16.84 сая хүн амтай бөгөөд үүний гуравны нэг,  Кени улсад 3 сая гаруй хүн хүнсний хомсдолд орж, 1.5 сая гаруй мал өлсгөлөнд нэрвэгдээд байна. 

Харин Этиоп улсын хувьд иргэний дайны улмаас хойд Тиграй мужид тусламжийн барааг зохих ёсоор хүргэж чадахгүй байгаа нь сүүлийн зургаан жилд хамгийн том хүнсний хомсдолыг дагуулжээ.

Сүүлийн хоёр жилийн хугацаанд цар тахалтай холбоотойгоор Зүүн Африкт хүнсний хангамжийн сүлжээ тасалдсан юм. Түүнчлэн Кенид болсон царцааны нүүдэл, Өмнөд Суданд болсон үер, Сомали дахь улс төрийн тогтворгүй байдал, Судан дахь үндэстэн ястны мөргөлдөөн зэрэг асуудлууд нь хүнсний хямралыг улам хурцатгаж буй хүчин зүйлд тооцогдож байна.

ОХУ Украиныг эзлэн түрэмгийлсний улмаас хүнс, шатахуун, бордооны үнэ нэмэгдсээр байгаа билээ. НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын мэдээлснээр ОХУ болон Украин нь Африкийн 14 улсын улаан буудайн хэрэгцээний талаас илүү хувийг хангадаг хүнсний гол экспортлогч юм.

Украинд дайн дэгдснээс хойш Сомалид 20 литр ургамлын тосны үнэ 32 ам.доллараас 55 ам.доллар, 25 кг шар буурцгийн үнэ 18 ам. доллараас 28 ам. доллар болж өссөн. Мөн талхны үнэ бараг хоёр дахин нэмэгдэж, улаан буудайн импорт 60 хувиар буурсан тул талхны дэлгүүрүүд үүдээ барихад хүрээд байгаа ажээ.

Эх сувалж: Hankyung