Нийслэлийн Засаг даргын А/487 дугаар захирамжаар нийслэлийн ногоон бүсэд амралт, аялал зугаалга, явган аялал зохион байгуулахыг зургадугаар сарын 10-н хүртэл хоригложээ. 

Цаг агаарын хэт хуурайшилтын улмаас ой хээрийн түймэр гарах эрсдэл өндөр байгаа тул дээрх шийдвэрийг гаргасан байна.

Он гарсаар өнөөдрийн /2020.05.15/ байдлаар нийслэл Улаанбаатар хот, Архангай, Булган, Завхан, Дорнод, Сэлэнгэ, Сүхбаатар, Хэнтий, Хөвсгөл, Төв, Ховд, Баянхонгор, Өвөрхангай зэрэг 14 аймгийн 56 суманд нийт 73 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгдсэн. Түймрийн улмаас урьдчилсан байдлаар 4524 га ой, 95.941 га хээрийн талбай өртөж, 2 гэр, 4 айлын өвөлжөө, 1 автомашин шатаж нийт 1.3 тэр бум төгрөгийн хохирол учирчээ.  

Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад түймрийн тоо 8.5 хувиар өссөн байна.