Ёс зүйд үл нийцсэн мэдээлэл цахимд нийтлэсэн хэрэглэгчдийг хар жагсаалтад оруулна

БЭЭЖИН. /Chinadaily/. Олон нийтийн ёс суртахуун, бизнесийн ёс зүй, хэм хэмжээнд үл нийцсэн мэдээллийг байршуулсан, түгээн дэлгэрүүлсэн цахим үйлчилгээ үзүүлдэг компаниуд болон хэрэглэгчдийг хар жагсаалтад оруулна хэмээн Хятадын Кибер орон зайн асуудал хариуцсан газрын төлөөлөгч мэдэгджээ.

“Кибер орон зайд халдаж, олон нийтийн ашиг сонирхолд хор хөнөөл учруулах зорилгоор хуурамч мэдээлэл нийтлэх, дамжуулах үйлчилгээг санал болгодог аж ахуйн нэгж, хувь хүмүүсийг мөн хар жагсаалтад оруулна. Энэхүү дүрэм журам нь кибер орон зайд итгэх итгэлийг бий болгох, ард иргэд, байгууллагуудын хууль ёсны эрх ашгийг хамгаалахад чиглэгдсэн юм” хэмээн мэдэгдэлд мөн дурджээ. 

Зөрчил гаргасан нь илэрсэн цахим үйлчилгээ үзүүлдэг компаниуд, хэрэглэгчид болон цахим хуудсуудыг хаах, бизнес эрхлэх зөвшөөрлийг нь цуцлах аж. Үүний зэрэгцээ гаргасан алдаагаа арилгах боломжийг тэдэнд олгох бөгөөд эсрэг тохиолдолд хар жагсаалтад оруулах юм байна. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг

Холбоотой сэдвүүд

ёс зүй хар жагсаалт хятад кибер

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.