АНУ-ын өр 20 их наяд доллар луу дөхсөн нь тус улсын ард иргэдийн ярианы гол сэдэв болжээ. Өр болон Засгийн газар дахь үүргийнх нь талаар мэргэжилтнүүд ч тайлбар хийж эхлэв. Сэдэв, сэдэв дотроо саяхан тус улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп анхаарлын төвд буй. 

Дональд Трамп кампанит ажлынхаа үеэр Засгийн газрын алдаа дутагдал, өр ширийг засч залруулахыг эн тэргүүний зорилтоо болгоно хэмээсэн. Түүнчлэн Холбооны нөөцийн банкийг “хуурамч эдийн засаг” үүсгэж байна гэж шүүмжилсэн юм.

Консерватив үзэлтэй тинк танк тэргүүтэй олон хүн Засгийн газрын өрийг дарах ноён Трампын бодлогод санаа зовниж сууна. Дэд бүтцийг дахин босгоход өндөр зардалтай. Иймд тус улсын Засгийн газрын өх 5.3 их наядаас өсч, дараагийн 10 жилд 11.5 болно гэх таамаглалыг олон ч мэргэжилтэн дэмжиж байна. 

Улс орон бүр энгийн хүний санаанд ч багтамгүй өртэй. Гэхдээ үүнийг илүү энгийн болгохын тулд тухайн улс орны иргэн бүрт хувааж болно. Энэ ажлыг Howmuch.net нугалж, дэлхийн бүх улс орны өрийг иргэдэд нь хуваажээ. Инфографикаас харвал Монгол Улсын иргэн бүр хувиасаа 6.9 сая төгрөг төрд өгвөл Засгийн газрын өр дарагдах нь. 

Жагсаалтыг дараах улс орнууд тэргүүлсэн байна:

  • Япон: ₮212,866,057.08 иргэн бүрт
  • Ирланд: ₮166,794,613.56 иргэн бүрт
  • Сингапур: ₮139,384,071 иргэн бүрт
  • Белги: ₮109,799,631 иргэн бүрт
  • АНУ: ₮105,579,886.32 иргэн бүрт
  • Канад: ₮104,682,243.24 иргэн бүрт
  • Итали: ₮100,505,397.24 иргэн бүрт
  • Исланд: ₮98,693,418.6 иргэн бүрт
  • Австрали: ₮96,304,630.32 иргэн бүрт
  • Их Британи: ₮89,935,977.24 иргэн бүрт