Байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, Европын Комисстой 2014-2020 онд хамтран ажиллах хөтөлбөрийн хүрээнд 50,8 сая еврог төслийг дэмжлэг болон техникийн туслалцаа хэлбэрээр хүлээн авахаар хоёр талаас тохиролцож, 2020 оны тавдугаар сарын 29-ний өдөр гарын үсэг зурсан билээ.

Харин Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциациас нийт 20 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилт олгох ба 1,25 хувь, хөрөнгө нөөцлөн баталгаажуулсны шимтгэл 0,5 хувь, үйлчилгээний хураамж 0,75 хувь, зээлийг эргэн төлөх хугацаа  30 жил, үүнээс эхний 5 жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх нөхцөлтэй юм байна.

Монгол Улсын засгийн газрын өр

Мөн Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкнаас 100 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийг Монголд хэрэгжүүлж буй коронавирусийн цар тахалтай тэмцэх, хариу арга хэмжээ авах үйл ажиллагааг дэмжихэд зориулан олгож байгаа бөгөөд 16 жилийн хугацаатай, үндэсний төлбөрөөс 3 жил чөлөөлж, 0,25 хувийн хүүтэй олгох зээл юм байна.

Сонирхуулахад Дэлхийн банкнаас 2020-2021 онд мөрдөх (Дэлхийн банкны хувьд санхүүгийн жилийг 7-р сарын 1-ээс эхлэн тооцдог) уг ангилаллыг шинэчлэн гаргадаг. Монгол Улс орлогын ангиллын хувьд шинээр тогтоосон ангиллын дагуу “бага-дунд орлоготой” улс орнуудын бүлэгт багтаж байна. Мөн эдгээр ангиллын хамт улс орнуудын өрийн дарамтын байдлаар гаргасан үзүүлэлт байдаг. Уг үзүүлэлтээр Монгол Улс 2000 оноос “Moderately indebted” буюу өрийн дарамттай улс орнуудын жагсаалтад багтаж байна.