Л.Баяржаргал
10 сарын 16, 2017
Бүх нийтээрээ мод тарих өдрийн хүрээнд нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар, залуучуудын сайн дураараа мод тарих “My club” ТББ, “7 Буудал бизнес зөвлөл” ТББ хамтран нийслэлийн СБД 14-р хорооны 7 буудлын чанх хойно, Сэлбийн голын хөндийд “Залуучуудын зүрхэн навчис төгөл”-д гурван настай 30 чацаргана, долоон настай хоёр нарс мод тарилаа. Цаашид энэ хэсэгт залуучуудын ногоон төгөл байгуулж төр хувийн хэвшил, иргэдийн төлөөллийн хамтын ажиллагааны жишиг загварыг бий болгох юм байна.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.