П.Мөнгөнсор
10 сарын 14, 2024
Хэрэв хэн нэгэн надаас хүн төрөлхтний хамгийн эрхэм бөгөөд нандин соёл юу вэ гэвэл захидал бичих гэж хариулна. Техник технологийн дэвшлээс өмнө бид захиагаар л харилцдаг байсан. Тэгвэл өдөр ирэх тусам алсарсаар байгаа энэ соёл хүний сэтгэл зүйн эрүүл мэндэд ихээхэн тустай гэдгийг эрдэмтэд онцлох болжээ.
Захидлаар дамжуулж хүн сэтгэл хөдлөлөө илэрхийлдэг. Тэр хэрээрээ бодлоо цэгцлэх, өөрийгөө ойлгох, сэтгэл зүйгээ удирдах боломж бүрддэг аж.
Швейцарын нэрт сэтгэл зүйч Карл Жунг энэ аргыг сэтгэл зүйн эмчилгээндээ өргөнөөр ашигладаг байж. Тэрбээр захидал бичихэд хүний далд ухамсарт байгаа бодлууд ил гарч, учир нь олдохгүй байгаа сэтгэл хөдлөлүүдийг оюун тархиараа тунгаах нөхцөл бүрддэг хэмээн тайлбарладаг гэнэ.
Орчин үеийн судалгаанууд ч үүнийг нотолж, захидал бичих нь сэтгэл гутрал, айдас түгшүүрийн мэдрэмжийг бууруулж, дархлааны системийг дэмжиж байгааг дурджээ.
Тиймээс сэтгэл зүйгээ хайрлая, өөрийгөө ойлгоё гэж байгаа хүмүүст захидал бичээд үзээрэй гэж зөвлөе.
Эх сурвалж: Stylist
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.