ТОКИО. /NHK/. Японы уламжлалт зуны баярыг тохиолдуулан аялахаар зорьж буй олон сая хүний төлөвлөгөөг “Кроса” халуун орны шуурга нураах төлөвтэй байна. Уг шуурга одоогийн байдлаар Номхон далайгаас Японыг чиглэн урагшилж байгаа аж.

“Кроса” шуурга энэ долоо хоногийн сүүлээр Японы баруун нутагт дэгдэх төлөвтэй байгаа бөгөөд зургаа хүртэлх метрийн өндөр далайн давлагаа үүсгэж болзошгүйг мэргэжилтнүүд анхааруулжээ. Токай бүс нутагт хүчтэй аадар бороо даваа гарагаас орж эхэлсэн бөгөөд мягмар гарагийн өглөө гэхэд 150 миллиметр хур тунадас орох төлөвтэй байна. 

Японы аялал жуулчлалын оргил үед тооцогддог, “Bon Festival” тохиодог энэ долоо хоногт тус улсын олон иргэн төрсөн нутагтаа очдог юм. Цаг уурын газрын мэдээлснээр, “Кроса” шуурганы улмаас энэ долоо хоногийн дунд үеэс эхлэн баруун нутгуудаар аадар бороо орох төлөвтэй байгаа ажээ. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг