Амьтны эрхийг хамгаалагчдын уриалгыг дэмжиж, амьтны үслэг эдлэл хэрэглэхийг хориглох шийдвэрийг гаргасан загвар зохион бүтээгчдийн нэг нь Виктория Бекхэм болсон байна.

“Victoria Beckham” брэнд нь цаашид олон нийтэд танилцуулах коллекциуддаа амьтны үслэг эдлэлийг хориглохын зэрэгцээ питон могой болон өөр бусад могойн арьсыг ирээдүйд зохион бүтээх загваруудаасаа хасна гэдгээ амлажээ.

“Манай хамт олон байгаль орчинд сөрөг нөлөө бага үзүүлдэг хийгээд илүү ёс зүйд нийцсэн материалыг ашиглахад гол анхаарлаа хандуулан ажиллаж байна” гэж “Victoria Beckham” брэндийн хэвлэлийн албаны төлөөлөгч мэдээлсэн байна.

"2019 оны намар/өвлийн коллекци болон цаашдын бүх коллекцийн бүтээгдэхүүнүүдээсээ амьтны үслэг эдлэлийг хасахаар болсон тухайгаа мэдэгдэхэд таатай байна. Энэхүү шийдвэр нь зөвхөн манай брэндийн хүсэл төдийгүй хэрэглэгчдийн хүсэл сонирхолд нийцэх болно" гэж компанийн мэдэгдэлд тэмдэглэжээ.  

Үүнтэй ижил шийдвэрийг “Chanel”, “Vivienne Westwood” зэрэг загварын томоохон брэндүүд гаргаад байгаа билээ.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг

/AP/