Өөрөг буюу бидний нэрлэж заншсанаар “Селфи” нь нийгмийн сүлжээнд чухал байр суурь эзэлдэг билээ. Тиймээс бид та бүхэндээ төгс гоо сайхныг эрхэмлэдэг солонгос оддыг хэрхэн өөгүй цэвэрхэн “өөрөг” авах зөвлөгөөг хүргэж байна.

SEONGHWA (ATEEZ)

#OOTD буюу тухайн өдөр ямар хувцас өмссөнөө нийгмийн сүлжээн дэх найзууддаа харуулмаарбайвал утсаа доош нь харуулж эргүүлээд нэг аваад үзээрэй.

JB (GOT7)

Илүү хурц мэдрэмж төрүүлмээр байвал зурган дээрх шиг утсаа хагас хажуу тийш нь болго.

NANCY (MOMOLAND)

Зургаа авах гэтэл таны нүүр нэг л том харагдаад байна уу? Тэгвэл гараа хацартаа наагаад эгдүүтэй төрх гаргангаа хөвсгөр нүүрээ нууж болно шүү.

JENNIE (BLACKPINK)

К-Поп оддын дунд толинд зургаа авахуулах нь сонгодог гэж хэлэгдэхээр болсон. Зургандаа илүү мэдрэмж оруулахыг хүсвэл “flash”-аа асаагаарай.

JENNIE (BLACKPINK)

Зураг авахад гэрэл хамгийн чухал. Тиймдээ ч К-Поп одод нүүр будгийн ширээний ард авахуулах нь элбэг.

EXO

Олуулаа “өөрөг” хийх нь хэзээ ч хуучрахгүй.

SAEBOM (MAXXAM)

Өөрийгөө илүү урт, өндөр харагдуулахыг хүсвэл утсаа доош нь харуулж бариад зургаа аваарай. Бусад оддын зургаа хэрхэн авсныг харцгаая.

G-DRAGON (BIG BANG)

J-HOPE (BTS)

Та шинэ зүйл сурч авсан биз дээ? Тийм бол утсаа гаргаад “өөрөг” хийгээрэй.