СТОКХОЛМ. /RIA Novosti/. Шведийн академи утга зохиолын салбарт 2018 болон 2019 оны Нобелийн шагналтнуудыг тодрууллаа. 2018 оны Нобелийн шагналыг Польшийн яруу найрагч Ольга Токарчукт, 2019 оныхыг Австрийн зохиолч Петер Хандкед олгосон байна.

“Токарчук “бүхнийг багтаасан хүсэл тэмүүллээр амьдралын хэлбэрийн хил хязгаарыг хэрхэн давахыг дүрсэлдэг утгачилсан дүрслэлээрээ, харин Хандке “хүний оршихуйн зах хязгаар болон өвөрмөц онцлогийг судалдаг ажилд нөлөөлснийхөө” төлөө энэхүү шагналыг хүртлээ гэж Шведийн академийн байнгын нарийн бичгийн дарга Матс Мальм онцлон тэмдэглэжээ.

Өнгөрсөн жил Шведийн академийн гишүүдийн нэг болох яруу найрагч Катарина Фростенсоны эр нөхөр, Шведийн соёлын нэрт зүтгэлтэн Жан-Клод Арнотой холбоотой дуулиан шуугианы улмаас утга зохиолын салбарын Нобелийн шагналтныг тодруулахгүй байх шийдвэр гаргажээ. Жан-Клод Арно бэлгийн хүчирхийлэлд буруутгагдсан байна.

Эх сурвалж: Монцамэ агентлаг