НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас 2011 онд жил бүрийн гуравдугаар сарын 21-ний өдрийг Дэлхийн Дауны Өдөр болгон тунхаглаж энэ өдөр дауны хам шинжийн талаар зөв ойлголт түгээх, дауны хам шинжтэй хүмүүсийг нийгмийн бүх шатанд тэгш оролцуулан тэдний аз жаргалтай, утга дүүрэн, зорилго тэмүүлэлтэй амьдрахад хүн бүрийн оролцоо чухал болохыг таниулах зорилготой өдөр юм.

Дауны хам шинж нь хүний биеийн эсүүдэд илүүдэл хромосом агуулагдсанаар бий болдог генетикийн өөрчлөлт юм. Энэ төрлийн бэрхшээлтэй хүмүүс аливааг суралцах чадвар удаан байх тохиолдол элбэг.

Гэвч дауны синдромын шинж тэмдэг харилцан адилгүй байх бөгөөд энэ хам шинжтэй төрсөн хүмүүс өөрийн гэсэн онцлог давуу болон сул талтай байдаг аж. Дэлхий даяар нийт 6 сая гаруй дауны синдромтой хүн бий.