Энэ жилийн Үндэсний их баяр наадмаар зургаан насны монгол морьд, гурван насны эрлийз буюу нийт есөн уралдааныг зохион байгуулна. Хурдан морины уралдаан уламжлал ёсоор Хүй долоон худагт болох бөгөөд иргэд очиж үзэх боломжгүй, таван телевиз шууд дамжуулан олон нийтэд үзүүлнэ. 


Нас насны хурдан морины уралдааны цагийн хуваарийг хүргэж байна.

7  дугаар сарын 10-нд:

  • 07:00-11:00 цагт хязаалан нас, 
  • 12:00-14:30 цагт эрлийз дунд насны морьд уралдана.

7 дугаар сарын 11-нд:

  • 07:00 цагт азарга, 
  • 12:00 цагт их нас, 
  • 16:00-19:00 цагт эрлийз дээд насны морьд уралдана.

7 дугаар  сарын 12-нд 

  • Соёолон, даага, эрлийз бага нас гэсэн гурван төрлийн морьд уралдана.