XVIII зууны Цянлонгийн эзэнт гүрний залуучуудын хайр сэтгэл, ээдрээт амьдралыг харуулсан эл кино монголчуудын сэтгэлд гүнээ хоногшсон билээ. Үйл явдлыг нь товч дурдвал Хаан эзэн өөрийн хуулиас гадуурх охиноо хэмээн итгэж нэгэн бүсгүйг үрчлэн авснаар бүх зүйл эхэлнэ. Ингээд 21 жилийн дараа киноны гол дүр болох зургаан залуу хаана юу хийж явааг харцгаая. 

Вики ЖаоВэй

Нэг л өдөр эзэнт гүрний гүнж болсон сэргэлэн цовоо, өнчин өрөөсөн охин Сяо Янзигийн дүрийг бүтээсэн Жао хүн бүхний хайрыг хүлээсэн. Түүний ажил амьдралд "Хуанжу Гэг" кино томоохон гараа нь болж Хятадын Эмми гэгдэх Алтан бүргэд шагнал хүртсэн аж.

Жао одоо Хятадын хамгийн чинээлэг эмэгтэй жүжигчдийн нэг. Тэрбээр жүжигчний ажлаас гадна дуу дуулж, кино найруулж, амжилттай хөрөнгө оруулагч болсон. 

Жаовэй 2008 онд Хятадын бизнесмен Хуанг Юлонтой гэр бүл болж хоёр жилийн дараа охиноо төрүүлсэн билээ. Хос хоёр Жэк Магийн Alibaba Pictures компанийн хувьцааг худалдан авч эд хөрөнгө нь их хэмжээгээр нэмэгдсэн. Тэд Франц улсад усан үзмийн талбайтай, Сингапурын үнэт эдлэлийн дархантай, үл хөдлөх хөрөнгөтэй. Сонирхуулахад, түүний нөхөр нь Монголд ажлаар байнга ирдэг байсан ба Хуанжу Гэг ч түүнтэй хамт манай орноор хэд хэд айлчлаад амжсан юм. 

Гэр бүлийн бизнес нь ийнхүү амжилттай байсан ч 2017 оны арваннэгдүгээр сард үнэт цаасны зах зээлд 5 жил оролцохгүй байх тушаал сонссон. Тэд хүүхэлдэйн кино бүтээгч студийн худалдан авалтад булхай ашигласан гэх шалтгаанаар ийнхүү хориг тавиулжээ. 

Вики олны хэл амд удаа дараа өртөж, элдвийн шүүх хуралд дуудагдаж байсан. Тухайлбал, нэгэн эмэгтэйг машинаар дайрахыг жолоочдоо даатгасан хэрэгт буруутгагдсан ч эцэст нь түүний сайхан сэтгэлээр мөнгө олох гэсэн хүмүүсийн явуулга гэдэг нь тогтоогдсон. Мөн Тайванийн тусгаар тогтнолыг дэмждэг жүжигчнийг өөрийн кинонд тоглуулсан гэж хятадууд зогсолтгүй шүүмжилсэнд гол дүрээ солиход хүрсэн гээд байсхийгээд л сонин, сэтгүүлд цохиж явдаг билээ. 

Вики Жао Вейн инстаграм хаяг

Алек Су


Охид, бүсгүйчүүдийн сэтгэлийг татаж явсан Тавдугаар агийн дүрд Тайваниас гаралтай жүжигчин Алек Су тоглосон. Чанартай дарс шиг л яван чангарч байгаа тэрбээр гадаад орноор зугаалж, жүжигчин, загвар өмсөгч, дуучин гээд дуртай бүхнээ хийж буй. 

Дашрамд дуулгахад, Алек Су Рүби, Вики хоёрын аль алинд сэтгэл алдарч явсан удаатай. Сүүлд “Рүби бид хоёр маш сайн найзууд, ах, дүү л гэсэн үг. Энэ харилцаа романтик хайр сэтгэлээс ч илүү” хэмээн өгсөн ярилцлагадаа дурджээ. 

Викигийн хувьд "Хуанжу Гэг" кинонд тоглох үеэс Алекийн сэтгэлийг татаж эхэлсэн. Вики хүндхэн байдалд орох бүрт нь Алек хамгаалж, олны хэл амнаас өмгөөлдөг байжээ. “Шиврээ бороо, шимшрэх сэтгэл” нэрээр бидний сайн мэдэх “Romance in the Rain” киноны дууг Вики дуулдаг. Гэтэл Алек энэ дууг дуулах үеэрээ тэсэлгүй уйлсан нь Викиг “санасан”, “өөрийн болгож чадаагүй хайраа дурссан”-тай холбоотой гэх таамаглал хүмүүс дэвшүүлсэн юм. Өдгөө тэд бизнесийн түнш болж, Хятадын кино зах зээлд хүч үзэж байна. 

Алек одоо 46 настай ч ганц бие хэвээр буй. Өөрөөсөө 15 насаар дүү бүсгүйтэй уулзаж байна гэх цуу яриа тарсан ч батлагдаагүй. 

Түүний инстаграм хаяг. 

Рүби Лин


Тайваниас гаралтай жүжигчин Рүби Линийг Хуанжу Гэг киноны зохиолч Чиунг Яо өөрөө шилж сонгон Эзэн хааны жинхэнэ охин Ся Зивэйн дүрд тоглуулсан. 

"Хуанжу Гэг"-ийн дараа Лин бүрэн хэмжээний болон олон ангит кинонд үргэлжлүүлэн дүр бүтээж амжилт олсон. Тулаант “China Strike Force” кинонд гэхэд Хонконгийн нэрт жүжигчин Аарон Квок, дуучин Ван Лихом нартай хамт тоглосон билээ. 

"Хуанжу Гэг" киноноос хойш Рүби Лин болон V агь Алек Су нар дотно нөхөрлөж буй. Тэд бүр 40 нас хүрээд хоёулаа ганц бие хэвээр байвал хоорондоо сууна гэж хүртэл ам өгсөн гэдэг. Гэвч Рүби амлалтаасаа буцаж Уоллес Хотой 2016 онд гэр бүл болж 2017 онд бяцхан гүнжээ өлгийдөн авсан юм. 2009 онд Ruby Lin нэртэй кино продакшны студиэ нээсэн аж. Лин 2012 онд Телевизийн хамгийн нөлөө бүхий жүжигчнээр шалгарсан гэнэ. 

Энэ оны нэгдүгээр сард Ли My Dear Boy нэртэй кино бүтээж өөрөө тоглосон. Гэвч Тайванийн тусгаар тогтнолыг дэмжсэн гэх шалтгаанаар Хятадын эх газрын хамгийн том стрийм үйлчилгээ болох Tencent Video-гоос хасуулсан юм. 

Рүби Линий инстаграм хаягаар зочлоорой.

Жоу Жи


Фу Эркан гэх ухаалаг, буурьтай жанжны дүрийг бүтээсэн Жоу Жи “Хуанжу Гэг”-ээс хойш бусадтайгаа адил гялалзаж чадаагүй. Үүний дээр машин согтуугаар жолоодож яваад такси мөргөөд зугтаасан явдал нь гал дээр тос гэгчээр карьерыг сүйтгэж орхисон. 

Жүжигчин Рүби Линтэй хосын дүрд тоглоход нь найз охин нь маш их уурлаж салсан түүхтэй. Рүби Жоу Жиг “Хуанжу Гэг”-ийн үеэр өөрийг нь хүчээр үнэссэн, хэлээ хийх гэж оролдсон гэх гомдол гаргасан. 47 20 гаруй жилийн өмнөх энэ явдалд жүжигчин залуу унтууцаж Weibo хаягаараа “Хэрэв би үнэхээр түүнийг хүчээр үнэссэн бол тэр үедээ яагаад болиулаагүй юм? Би кино багийнхан, найруулагч нартай хамаатан садан биш дээ, шууд л хэлчихгүй.” хэмээн тайлбар тавьсан ажээ. 

Харин Рүбигийн студийн хэвлэлийн төлөөлөгч түүнд “Хийсэн хүн нь өөрөө сайн мэдэж байгаа байлгүй. Илүү юм хэлээд ч нэмэргүй.” гэсэн хариу өгсөн байна. 

Фан Бинбин

Хуанжу Гэг киноны гол дүрийн гурван эмэгтэйгээс олон улсад амжилттай яваа ганц нь Фан Бинбин билээ. Хэдий тэр Жин Суо гэгч зарц эмэгтэйн дүр бүтээсэн ч 2013 онд “Cell Phone” кино Хятадын хамгийн их ашиг орлоготой кино болж алдар нэр нь цуурайтжээ. Түүний тоглосон Холливудын томоохон кино бол 2014 оны X-Men: Days of Future Past бөгөөд ахиад дөрвөн ч цувралд тоглох гэрээ 20th Century Fox компанитай хийсэн гэнэ. 

Хятадын түүхэн дэх анхны эмэгтэй Хатан хааны тухай өгүүлэх The Empress of China киног Фан Бинвин өөрөө продюсерлэж, гол дүрд нь тоглосон. 82 ангитай тус цуврал 2014-2015 онд дэлгэцнээ гарч тухайн жилийнхээ хамгийн өндөр үнэлгээг авсан юм. 

Фан жүжигчин Жерри Ли Чентэй хоёр жил орчим үерхээд 2017 онд хуримласан. Тэрбээр дэлхийн хамгийн өндөр цалинтай жүжигчдийн тоонд зүй ёсоор багтахаас гадна хувцас загварын үлгэр жишээ хүмүүсийн нэг болжээ. 

Фан Бинбиний инстаграм. 

Жулиан Чен

Тайванийн Little Tigers хамтлагийн гишүүн асан Жулиан Чен “Хуанжу Гэг” киноны Фу Эртайн дүрийг бүтээсэн. Хамтлагийн гишүүн Алек Сутай хамт нэг кинонд, бүр найзуудын дүрд хүртэл тоглож сэргэлэн бор хүүгийн дүрээр олны хайрыг татсан. Харин одоо загварын ертөнцийн төлөөлөл болж этгээд хачин хувцаслалтаараа Хятадын ард түмнийг гайхуулж явна. Жулиан өөрөө ч загвар зохион бүтээж, энд тэндхийн загварын долоо хоногоор өмсөж гайхуулдаг. 

47 настай Жулиан ганц бие боловч саяхан сошиал хуудастаа “Төрсөн өдрийн мэнд эхнэр минь” гэх бичигтэй бялууны зураг нийтэлжээ. Аав, ээждээ ачлалтай хүү гэдгийг нь олон хүн мэднэ. Фэйсбүүкээр нь дүүрэн аав, ээжийнх нь зураг бий. Магадгүй аав нь ээжид нь өгсөн бялуу ч юм бил үү. Гэвч ээжийнх нь төрсөн өдөр энэ явдлаас олон сарын өмнө болчихсон тул нууц хатагтайтай гэр бүл болсон байх боломжтой юм. Нууц ноёнтон байхыг ч үгүйсгэхгүй. 

Хүмүүс Жулианыг хувцаслалтаас нь болж сэтгэцийн өвчтэй байж магадгүй гэсэн таамаг дэвшүүлсэн. “Гоё биетэй юм шиг гүзээгээ гаргачихаад”, “Солиорчихож” гэх мэт сэтгэгдэлд хариу болгож “Удахгүй арилгана аа. Би зүв зүгээр” хэмээжээ. 

Жулианы фэйсбүүк.