“Умардын урсгал-2”-ыг Дэлхийн эрчим хүчний зөвлөл дэмжжээ


06 сарын 07, 2019

МОСКВА/РИА Новости/. Дэлхийн эрчим хүчний зөвлөлийн Ерөнхий нарийн бичгийн дарга Кристофор Фрай “Умардын урсгал-2” хий дамжуулах хоолой барих төслийг дэмжжээ.

Өмнө нь энэхүү эрчим хүчний төсөлд оролцсонтой холбоотойгоор хориг арга хэмжээний томоохон эрсдэлд орж болзошгүй байгааг илэрхийлсэн захидлыг АНУ-аас ХБНГУ-д суугаа Элчин  сайд Ричард Гренелл Германы компаниуд руу илгээжээ. Түүнчлэн АНУ-ын эрх баригчид “Умардын урсгал-2”-ын эсрэг хязгаарлалтын арга хэмжээнүүдийг авахаар бэлтгэж байгаа тухай өнгөрсөн 5 дугаар сарын сүүлчээр АНУ-ын Эрчим хүчний сайд Рик Перри мэдэгдсэн юм.

“Оросоос хий худалдан авах нь Европт ашигтай. “Умардын урсгал-2” бол сайн төсөл, улс төрийн нөхцөл байдал хүндэрсэн үед ч энэ төсөл сайн хэвээр байх болно” хэмээн Дэлхийн эрчим хүний зөвлөлийн Ерөнхий нарийн бичгийн дарга онцлон тэмдэглэжээ. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг

Холбоотой сэдвүүд

ану орос

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.