УИХ-ын Анхдугаар чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан 15.00 цагт эхэллээ. Хуралдааны эхэнд УИХ дахь МАН-ын бүлгийг байгуулж, бүлгийн даргыг сонгосон тухай мэдээллийг сонсов.

УИХ дахь МАН-ын бүлгийг УИХ-ын 2020 оны сонгуулиар сонгогдсон 62 гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулж, бүлгийн даргаар УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэнг сонгожээ. 

Д.Тогтохсүрэн нь өмнөх парламентад мөн УИХ дахь МАН-ын бүлгийн даргын албыг хашиж байсан.