Амны бэлгээс ашдын бэлгэ биелэхийн учир

Х.Оргил
10 сарын 06, 2018

Монголчууд амны бузраас цэрвэж, бэлгэтэй сайхан үгээр хэлэлцдэг нь цаанаа нарийн учир шалтгаантай. Сайн муу хоёр жишээ хэлье. Хилийн цэргийн С.Гүржав гэж генерал бий. Үеийнхэн нь хошууч цолтой байхад хошууч генерал болж цолгорсон нэгэн. Нутгийнхан түүний ийнхүү сайн явааг нь ээжийнх нь амны билэгтэй холбодог.

С.Гүржавын ээж хөдөө нутгийн жирийн нэгэн эмэгтэй бөгөөд хүүгээ хар багаас нь "генерал" хэмээн дууддаг байжээ. Айлд сууж байснаа "За харьж цайгаа чаная даа. Манай генерал хичээлээсээ ирэх цаг болчихож" гээд гараад явчихна. Юм л бол "Манай генерал тэгээд, манай генерал ингээд..." хэмээн хүүгээ ярина. Амжилтад хүрэхэд С.Гүржавын өөрийнх нь мэдлэг чадвар, хичээл зүтгэл гол хүчин зүйл болсон нь ойлгомжтой ч ижийнх нь билэгтэй сайхан үг ерөөлийн гүүр болсон нь дамжиггүй.
Одоо муу  жишээг нь хэлье. Миний сайн мэдэх нэгэн эх хүүгээ хар багаас нь "Энэ муу шоронгийн хадаас" гэж загнадаг байв. Өөрт нь таалагдахгүй үйлдэл хийх болгонд энэ үгээрээ загнана. Хачин сэргэлэн хүү хожим нь ялих шалихгүй асуудлаар орон шоронгийн хаалга хэдэнтээ татаж,  гандуу гундуу явж байгаад хэдхэн жилийн өмнө хүний хорвоог орхисон доо. Амны бэлгээс ашдын билэг гэдэг дээ.                  

                                                                                                                    Зохиолч, сэтгүүлч Б.Галаарид      
      

Холбоотой сэдвүүд

монгол ёс заншил амны билэг

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.