Хятадын Ханжоу хотын иргэн эр өдөрт гурваас дөрвөн ширхэг жижиг бялуу идсэний улмаас түүний цусан дахь триглицреридийн хэмжээ ихсэн цус нь сүү шиг цагаан болж хувирчээ.

Амттанд дурласан Ван эмнэлэгт үзүүлэхээр очиж шинжилгээ өгөх болсон аж. 

Цусны дээжийг авсан эмнэлгийн ажилтан, Вангийн цус нь өтгөн, тунадастай байхыг хараад маш их гайхсан талаар Asiaone мэдээлжээ. Шинжилгээний дүнгээр Вангийн цусан дахь триглицреридийн хэмжээ нь байх ёстой 16.6ммол/л түвшинээс арав дахин ихэссэн болохыг тогтоожээ. 

Майо клиникийн үзэж буйгаар триглицерид нь бие агуулагдах өөхний нэгэн төрөл гэнэ. Шууд зарцуулагдаагүй калори нь триглицерид болон хувирдаг ба өөхний эсэд хадгалагддаг. Энэ нь хоолны хооронд бие махбодийн энергийг нөхөх даавар ялгаруулдаг байна. 

Гэсэн хэдий ч глицеридийн өндөр түвшин нь артерийн хана зузаарах, цус харвах, зүрхний шигдээс болон бусад зүрх судасны ноцтой хүндрэлүүдэд хүргэдэг болохыг анхааруулжээ. Ван нь давсагны өвчтэй тул бөөрний дутагдалд орохгүйн тулд байнгын үзлэгт хамрагддаг байсан гэнэ. Хэрвээ тэр эмнэлэгт очиж шинжилгээ өгөн, эмчилгээнд хамрагдаагүй бол гэнэт үхэх эрсдэлтэй явжээ.

Уг бялуу нь амттай боловч маш их сахар болон тос агуулагддаг, дээр нь 50 гр давсалсан өндөгний шар нэмэгддэг болохыг эмч анхааруулжээ.