“Зүүнбаян рефайнери” ХХКомпани Туул гол орчмын бургасыг хядсан гэгдээд буй хэргийг сэргээж, усны нөөцийг хордуулсан, тасалдуулсан эсэхэд дахин мөрдөн шалгах ажиллагаа явуулахаар болжээ.

Тодруулбал, Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүс Бага тэнгэрийн аманд аялал жуулчлалын зориулалтаар 4,0 га газрыг эзэмшиж байсан “Зүүнбаян рефайнери” ХХКомпани эрх бүхий албан тушаалтны зөвшөөрөлгүйгээр 0,6891 га талбайд бургасан ойг сүйтгэсэн хэрэг бүртгэлтийн хэргийг Нийслэлийн прокурорын газраас 2019 оны 04 дүгээр сарын  04-ний өдөр хааж, шийдвэрлэсэн байдаг.

Тэгвэл тус хэргийг сэргээн, “Зүүнбаян рефайнери” ХХКомпани нь газар, газрын хэвлий, хөрс, ургамлыг зөвшөөрөлгүйгээр гэмтээсэн, устгасан, усны нөөцийг хордуулсан, тасалдуулсан эсэхийг бүрэн шалгаж тогтоолгохоор дахин шинжээч томилж, мөрдөн шалгах ажиллагаа явуулахаар болжээ.



Эх сурвалж: Улсын ерөнхий прокурорын газар