УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат өнөөдөр Монгол Улсын Ерөнхий Сайдад Түүх, соёлын үл хөдлөх дурсгалд хамааруулах жагсаалт гарган, санал хүргүүллээ.

УИХ дахь Ардчилсан намын зөвлөлөөс “Соёлын өвийг эрэн сурвалжлах, бүртгэх, судалж шинжлэх, зэрэглэл тогтоох, үнэлэх, хадгалах, хамгаалах, сэргээн засварлах, сэргээн уламжлуулах, өвлүүлэх, өмчлөх, эзэмших, ашиглах, сурталчлахтай холбогдсон харилцаа нь Засгийн газрын үүрэг юм.

Гэвч сүүлийн жилүүдэд соёлын өвтэй холбоотой түүх, соёлын гэрч болсон барилга байгууламжуудаа хайрлан хамгаалах бус шинэчлэх нэрийн дор нураах, тухайн барилгын түүхэн ач холбогдлыг алдагдуулах зэрэг зохисгүй санаархалууд гарах боллоо. Орчин цагийн Монголын барилга байгууламжуудын эхлэл болсон ялангуяа Улаанбаатар хотын төвд 1930 оноос эхлэн “Монгол гэрийн багана”-ыг билэгдэж барьсан баганат барилга байгууламжуудыг түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалтад оруулах нь зөв” гэж үзэн санал хүргүүлжээ.   

Санал хүргүүлэх бичигт “Түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалт”-д хамруулах барилгын жагсаалтыг хавсаргажээ.