Улсын тусгай хамгаалалттай газруудын Хамгаалалтын захиргаадад бартаат замын автомашин хүлээлгэн өгөх арга хэмжээ өчигдөр Сүхбаатарын талбайд боллоо. Германы Сэргээн Босголтын Зээлийн Банкаар (KfW) дамжуулан БОАЖЯ-нд  хэрэгжиж буй “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох” төслийн хүрээнд Улсын тусгай хамгаалалттай 11 газрын захиргаанд Land Cruiser маркийн 15 автомашин хүлээлгэн өгөв.