АНКАРА. /TASS/. Туркийн арми Сирийн нутаг дэвсгэрт ажиллагаа явуулна гэж тус улсын Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдагон ням гарагт мэдэгдсэн тухай телевизийн “Sky News Arabia” суваг мэдээлжээ.

Эрдоганы мэдэгдсэнээр, Турк улс Евфрат мөрний зүүн хэсэгт цэргийн ажиллагаа явуулна. Туркийн тал ажиллагаа явуулах гэж байгаагаа ОХУ болон АНУ-д мэдэгдсэн гэдгийг тэрбээр цохон тэмдэглэжээ. Цэргийн ажиллагааг хэдийд эхлүүлэхийг Туркийн Ерөнхийлөгч мэдээлээгүй байна.

Евфрат мөрний зүүн хэсэг одоогийн байдлаар АНУ-ын дэмжлэг үзүүлдэг Курдын өөрийгөө хамгаалах отрядуудын хяналтад байгаа юм.

Туркийн арми Сирийн нутаг дэвсгэрт ажиллагаа явуулахаар төлөвлөж байгаад АНУ-ын эрх баригчид түгшиж буйгаа мэдэгджээ.


Эх сурвалж: Монцамэ агентлаг