Туркийн хоёр сайдын эсрэг авсан АНУ-ын хориг арга хэмжээний асуудлаар хоёр улс урьдчилсан байдлаар тохиролцоонд хүрчээ.

“Daily Sabah” сонины мэдээлснээр, Турк болон АНУ-ын эрх баригчид хоёр улсын хооронд тогтоосон дипломат харилцааг сайжруулах, үүссэн асуудлыг шийдвэрлэхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн байна.

Сануулан дурдахад, АНУ-ын авсан хориг арга хэмжээнд Туркийн хууль зүйн сайд Абдулхамит Гюль болон дотоод хэргийн сайд Сулейман Сойлу нар орсон юм. Хязгаарлалтын арга хэмжээ авч хэрэгжүүлэх болсон шалтгаан нь 2016 онд баривчлагдсан Америк номлогч Эндрю Брансоныг Турк улс суллахыг зөвшөөрөхгүй байгаатай холбоотой юм. Э.Брансон нь 2016 оны зун Турк улсад төрийн эргэлт хийх ажлыг зохион байгуулах хэрэгт сэжиглэгдэж байсан юм. Харин АНУ-ын эрх баригчид Э.Брансоныг хууль бусаар баривчлан саатуулах явдлын хохирогч гэж үздэг юм.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг