Төгс биеийн жин зөвхөн килограммаас шалтгаалахгүй

Европын зүрхний эмч нарын нийгэмлэгийн хурал дээр танилцуулагдсан нэгэн судалгаанд дотор эрхтний эргэн тойронд бий болдог висцерал өөх нь бидний бодож буйгаас илүү аюултай тухай өгүүлжээ.  

Таргалалттай эсэхийг тодорхойлдог уламжлалт арга болох Биеийн Жингийн Индекс (БЖИ) тооцох арга нь зарим талаараа биднийг төөрөгдүүлдэг байна. Учир нь БЖИ хэвийн ч дотор өөхлөлт ихтэй бол БЖИ-ээр таргалалттай гэж гарснаас илүү аюултай байдаг. 

Выключатель жира: Идеальный «вес» не всегда зависит от килограммов

Хэвийн жинтэй боловч гүзээтэй хүмүүсийн зүрх судасны өвчлөлөөс шалтгаалсан нас баралт хэвийн БЖИ-тэй, гуя болон хэвлийн тойргийн харьцаа нь хэвийн хүмүүсийнхтэй харьцуулахад 2,75 дахин их байдаг нь судалгаагаар тогтоогдсон. Иймд БЖИ-г хянахаас илүүтэй хэвлий хэсгийн өөхлөлтийг илүү их анхаарах хэрэгтэй гэсэн үг юм. 

Төгс биеийн жин зөвхөн килограммаас шалтгаалахгүй

Хүний биеийн төгс харьцааг тодорхойлох олон арга байдаг. Дээрх судалгаанд хэвлийн тойргийг гуяны тойрогтой харьцуулах аргыг ашиглажээ. Хамгийн өргөн хэсэг болох өгзөг хавийн тойргийг хэмжиж гуяны тойргийг тодорхойлно. Харин хэвлийн тойргийг хэмжихдээ хамгийн нарийн хэсэг буюу хүйснээс бага зэрэг дээш хэсгийг хэмждэг ажээ.  Хэвлийн тойргийг гуяныг тойрогт хуваахад хэвлий, гуяны харьцаа гарч ирэх юм байна. 

waist and hip ratio fat зурган илэрцүүд

Мэриленд мужийн Их сургуульд хэвлийн ба гуяны тойргийн харьцааг бодох онлайн тооны машиныг бүтээжээ. Уг тооны машиныг ашиглахад маш хялбар бөгөөд зүрх-судасны өвчинтэй болох эрсдэлийг мөн тооцдог гэнэ. 

Хэвлий ба гуяны тойргийн харьцаа нь: 

  • Эмэгтэйчүүдийн хувьд 0.85 ба түүнээс бага, эрэгтэйчүүд 0.90 ба түүнээс бага бол хэвийн гэж үзнэ 
  • Эмэгтэйчүүдийн хувьд 0.85-с их, эрэгтэйчүүд 0.90-с их бол зүрх судасны өвчнөөр өвчлөх эрсдэл өндөр гэж үзнэ 

Жингийн асуудал байгаа эсэхээ тодорхойлж болох бүр илүү хялбар арга бол зөвхөн хэвлийн тойргоо хэмжих. Хамгийн нарийн хэсэг буюу цээжнээс доош, хүйснээс дээш хэсгийг хэмжинэ. Хэвлийн тойрог бол өөхлөлтийг тодорхойлдог хамгийн хялбар хэмжээс юм. 

Эдгээр аргууд нь өвчлөх эрсдэлийг БЖИ-ээс илүү сайн тодорхойлж чаддаг.  Учир нь БЖИ тооцоход булчингийн массыг авч үздэггүй мөн дотоод өөхлөлтийн хэмжээг тодорхойлж чаддаггүй.

Хэвлийн өөхлөлт

Хэвлийн тойргийг хэмжсэнээр биед байгаа нийт өөх, ялангуяа хэвлий хэсгийн өөхлөлтийг тодорхойлж болно. Хэвлийн өөхлөлт бол зүрхний ишеми, цус харвалт зэрэг зүрх-судасны өвчлөл үүсгэх эрсдэлт хүчин зүйлд тооцогддог билээ. 

Түүнээс гадна, хэвлийн тойрог нь инсулинд мэдрэг байхыг илэрхийлэх чухал үзүүлэлт болдог бөгөөд хэвлийн тойргийг хэмжиж чихрийн шижин үүсэх эрсдэлийг урьдчилан мэдэх боломжтой юм. 

Хэрэв таны хэвлийн тойрог: 

  • Эрэгтэйчүүд 94-100 см бол илүүдэл жинтэй, 100 см илүү бол таргалалттай;
  • Эмэгтэйчүүд 80-88 см бол илүүдэл жинтэй, 88 см илүү бол таргалалттай байна. 

Биеийн төгс харьцааг тодорхойлох бас нэг арга бол өөхний хувийг тооцох

Өөхлөлтийн хэмжээг тодорхойлохын тулд өөхлөлтийг хувийг тооцох нь хамгийн зөв арга. 

  • Илүүдэл өөхний улмаас даралт ихсэх, холестерины хэмжээ өндөр байх, зүрхний өвчин, чихрийн шижин, хавдар зэрэг архаг өвчнүүдийн суурь тавигддаг;
  • Өөхний хэмжээ бага байх нь мөн л хэвийн бус. Учир нь бие махбод түлшгүй болж, бодисын солилцын үйл ажиллагаа зогсонги байдалд орж, булчингийн массыг шатааж энерги гаргаж авах хэрэгтэй болдог. 

Өөхний хэмжээг дараах байдлаар тодорхойлжээ:

Ангилал

Эмэгтэйчүүд

(өөхний хувь)

Эрэгтэйчүүд 

(өөхний хувь)

Үл орлох өөх тос 

10-13%

2-5%

Тамирчид 

14-20%

6-13%

Бие бялдрын хөгжил сайн 

21-24%

14-17%

Зөвшөөрөгдөх хэмжээнд 

25-31%

18-24%

Таргалалт 

>32%

>25%


waist and hip ratio fat зурган илэрцүүд

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.