Цацрагийн үүсгүүрийг төрөл бүрийн салбарт өргөн хэрэглэж байгаатай холбоотойгоор цацрагийн аюул, осол, гамшгийн голомтод ажиллахад бэлтгэх,  шуурхай хариу арга хэмжээ авах, ослын үеийн бэлэн байдлыг хангах зорилгоор “Цөмийн болон цацрагийн ослын бэлэн байдал” сэдэвт сургуулилт өчигдөр болов. МХЕГ-аас зохион байгуулж буй тус сургуулилтад 18 байгууллагын 23 мэргэжилтэн оролцлоо.