УИХ-ын гишүүн Д.Гантулгатай холбоотой хэргээр түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэхгүй байгаа нь Үндсэн хууль зөрчиж байна хэмээн хохирогч талын өмгөөлөгч Б.Мэргэн Үндсэн хуулийн цэцэд нэхэмжлэл гаргажээ. Тус нэхэмжлэлд "Үндсэн хуулийн заалтыг хэт явцууруулан тайлбарлаж, гишүүнд бусдаас хэтэрхий давуу байдал олгож Үндсэн хууль зөрчиж байна" гэсэн байна.