Их Британийн технологийн нэгэн жижиг компани энгийн цахилгааны залгуурыг дахин зохион бүтээжээ.

Энэхүү шинэ ухаалаг залгуур нь хэрэв цахилгааны эх үүсвэр нь байгальд ээлгүй нүүрс зэрэг шатамхай түлш байвал улаан гэрэл асна. Харин сэргээгдэх эрчим хүч буюу нар, салхи, усан цахилгаан станцаас авсан цахилгаан ашиглах үед ногоон гэрэл асах ажээ. 

Түүнчлэн залгуурт цахилгаан хэрэгсэл ашиглахгүйгээр залгасан бол дохио өгч мэдэгдэх юм байна. Энэ нь цахилгаан эрчим хүчийг нөөцлөх хялбар арга бөгөөд хүмүүс ч мөнгө хэмнэх боломж  болно хэмээн сайшаагдаж байгаа ажээ. 

Эх сурвалж: BBC