The MongolZ баг өнөө шөнийн 03.00 цагт Францын Team Vitality-тай тоглоно

Цахим спортын “Counter-Strike 2” тоглоомын энэ оны хоёр дахь ДАШТ өнөө шөнө Унгарын Будапешт хотноо эхлэх гэж байна. 

Манай The MongolZ баг Playoffs-ын эхний шатанд Францын Team Vitality багтай учраа таарсан бөгөөд тэд ДАШТ-ийн шөвгийн дөрөвт шалгарах эрхийн төлөөх шийдвэрлэх тулаанаа Улаанбаатарын цагаар өнөө шөнө 03.00 цагт хийх юм. Хэрэв хожвол шөвгийн дөрөвт ОХУ-ын Team Spirit болон Саудын Team Falcons багийн аль хожсонтой нь энэ ням гарагт тоглоно.

Ташрамд дурдахад, “The MongolZ” баг өнгөрсөн наймдугаар сард Саудын Арабт болсон Esports World Cup-т Team Vitality-г 2:1-ээр хожиж, тэмцээний шөвгийн дөрөвт шалгарч байсан удаатай. 

StarLadder Budapest Major-2025 тэмцээний Playoffs шатанд:

  • Бразилийн FURIA

  • ОХУ-ын Team Spirit

  • Францын Team Vitality

  • Германы MOUZ

  • Монголын The MongolZ

  • Саудын Team Falcons

  • Украйны Natus Vincere

  • Европын FaZe Clan гэсэн найман шалгараад байгаа юм. 

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.