УИХ-н гишүүн Т.Аюурсайхан өнөөдөр 11.00 цагт Засгийн газрыг огцруулах бичиг өргөн барина. Энэ талаар өөртэй нь  холбогдож тодруулах гэсэн боловч түүний туслах утсыг нь авч 11.00 цагт Т.Аюурсайхан гишүүн албан ёсоор мэдэгдэл хийх болсон гэдгийг хэллээ. Засгийн газрыг огцруулах хүсэлтэд МАН-ын гишүүдийн олонх нь гарын үсэг зурсан гэх боловч хэд гэсэн тоо одоогоор тодорхойгүй байна. Албан ёсоор мэдэгдэл хийснийхээ дараа Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад албан ёсны хүсэлтээ өргөн барих юм байна. 

Үндсэн хуульд зааснаар УИХ өөрөө Засгийн газрыг огцруулах санал гаргасан бол Ерөнхийлөгчийн санал, Ерөнхий сайдын тайлбарыг авснаас хойш 15 хоногт асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ гэсэн байдаг.