Канадын жүжигчин Сандра О нь ирэх нэгдүгээр сарын 6-нд болох 76 дахь удаагийн “Алтан Бөмбөрцөг” шагнал гардуулах ёслолыг жүжигчин Анди Самбергтай хамтран хөтлөхөөр болжээ. 


Өнгөрсөн 9 дүгээр сард тэд “Эмми”-гийн шагнал гардуулах ёслолыг хөтөлсөн бөгөөд тэр хоёрын “хөг үнэхээр нийлсэн” хэмээн Independent дүгнэжээ.


Сандра О  2016 онд “Grey’s Anatomy” нэртэй эмнэлгийн драмад бүтээсэн дүрээрээ “Алтан Бөмбөрцөг” шагнал хүртсэн билээ. Тэрээр тус шагнал гардуулах ёслолыг хөтлөх анхны Канад мөн Ази эмэгтэй гэдгээрээ онцгойрч байгаас гадна энэ жилийн голлох арга хэмжээг хөтөлсөн бас хөтлөх хүндтэй үүргийг хүлээн авчээ. 

Одоогоор Сандра О нь BBC-гийн олон ангит цуврал “Killing Eve”-д ерөнхий найруулагчаар ажиллахын зэрэгцээ тус цувралын гол дүрд тоглосон дүрээрээ Эмми-д нэр дэвшсэн байна. 

Мөн “Алтан Бөмбөрцөг” наадмын телевизийн шилдэг жүжигчин номинацид нэр дэвшээд буй бөгөөд 2018 он түүний хувьд үнэхээр одтой жил нь гэж хэлж болно.

Эх сурвалж: https://nextshark.com