Арван жилийн өмнө бид энгийн функцтай утас хэрэглэн, хүмүүст цаасан дээр гараараа захидал бичдэг байсан. Өнөө үед ухаалаг гар утас нь маш олон програм, дижитал түрийвч, камертай болсон. Гэсэн хэдий ч эрдэмтэд , инженерүүд бид нарыг гайхшруулахын тулд зогсолтгүй шинэ бүтээлүүд дээр шаргуу ажилласаар байна. Тэдний зарим нь аль хэдийн бидний өдөр тутмын амьдралын нэг хэсэг болсон бол зарим нь төслийн шатанд буй.

Bright side агентлаг нь технологийн арван шинэ шийдэлийг сонгон, шинэ технологи хэр хол ирсэнийг харуулахыг хүссэн байна.


1. Өөрөө өөрийгөө цэвэрлэх үүрэгтэй, муурны суултуур

Хамгийн залхуу (эсвэл хамгийн дэвшилтэт) муурны эзэд гэрийн тэжээвэр амьтдад зориулсан автомат муурны суултуур худалдаж авсан байдаг. Роботжуулсан хягдалын хайрцаг нь хог хаягдлыг тусгаарласан тасалгаанд хэрхэн яаж хаяхыг мэддэг бөгөөд эзэмшигч нь зөвхөн онгойлгож, дүүрсэн уутыг нь солиход л хангалттай. Энэхүү "ухаалаг хягдалын хайрцаг" нь их ирээдүйд чиглэсэнхарагдаж байна. Дашрамд хэлэхэд үнэтэй ч 450 долларт нийцсэн бүтээгдэхүүн юм.

2. Хамгийн ухаалаг цагираг

ХХI зуунд бие даасан спорт, фитнесийн сургуулилтыг тусгай хэрэгсэлгүйгээр төсөөлөхөд хэцүү. АНУ-ын "Hula" цагираг сонирхогчид энэ спортын хэрэгсэлд мэдрэгч суурилуулж, ухаалаг цагираг болох VHOOP-ийг олж харжээ. Ухаалаг "hula" цагираг нь хөдөлгөөн мэдрэгчтэй бөгөөд дасгалынхаа эрч хүчийг хянаж, үр дүнг ухаалаг гар утсанд илгээдэг. VHOOP нь дасгалын горим, өрсөлдөөний горимтой ба дэлхийн чансаатай, хамгийн шилдэг хэрэглэгчдийн жагсаалтыг багтаасан байдаг.

3. "Ухаалаг бэлгэвч"

Саяхан Британийн Кондомс компани "i.Con" нэртэй "ухаалаг бэлгэвч" болох шинэ бүтээлээ гаргажээ. Энэ нь фитнесийн бугуйвч шиг харагддаг боловч энэ нь биеийн өөр хэсэгт зориулагдсан ба янз бүрийн үйл ажиллагааг хэмждэг. Энэ нь жирэмслэлт, өвчнөөс урьдчилан сэргийлэх боломжгүй боловч санаачлагчид үүнийг засахаар ажиллаж байна.

Бэлгэвчинд суурьлуулсан мэдрэгч нь бэлгийн харьцааны үед үйл явцыг хянадаг ба үргэлжлэх хугацаа, хөдөлгөөний хурд, хамгийн түгээмэл байрлал ба тэдгээрийн давтамж эд эрхтний температур мөн шатсан калорийн хэмжээ багтдаг. Хэрэв хэрэглэгчид хүсвэл тэд өөрсдийн амжилтыг платформ дээрх бусад хэрэглэгчидтэй хуваалцах боломжтой.

4. Өөрөө хөдөлдөг чемодан

Ялангуяа амьдралаа нисэхгүйгээр төсөөлж чаддаггүй тогтмол аялагчдын зориулан ForwardX компани нь эзнийгээ дагах боломжтой тусгай чемодан зохион бүтээжээ. Чемодан нь ухаалаг бугуйвчтай холбогдсон бөгөөд эзэмшигчийнхээ хажууд бие даан дагадаг. Ердийн бариул байдаг. Чемодан одоогоо туршилтын үедээ явж байгаа бөгөөд зах зээлийн үнийг ч зарлаагүй байна.


5. Робот зөгий

Walmart компани нь "Хар толь" телевизийн олон ангит кинонд гардагтайнэгэн адил робот зөгий бүтээх патент авахаар өргөдөл гаргажээ. Жижиглэн худалдаа эрхлэгч нь хүрээлэн буй орчныг хамгаалах ажлыг идэвхтэй дэмждэг бөгөөд "тоос хүртээгч дрон" нь энэ санаачлагыг хэрэгжүүлэхэд чиглэнэ. Инженерүүдийн үзэж байгаагаар дронууд зөгийн бал хийхээс бусад зөгийний үүргийг гүйцэтгэж чадна хэмээн мэдэгдсэн бөгөөд ойрын хугацаанд олон төрлийн ургамалуудыг аврах, дэлхийн өнцөг булан бүрт хөдөө аж ахуйг хөгжүүлэхэд туслах болно гэж үзэж байна.

6. Ухаалаг үүр

Хэдэн жилийн өмнө Австралийн хэсэг бизнесменүүд хэрэглэхэд тун хялбар тусгай зөгийн үүрний патентыг авчээ. Үүр нь зөгийнүүдийг байрлуулахаас гадна зөгийн балыг гаргахад тусалдаг. Энэхүү төсөл нь нэгэн краудфанд платформынолон хэрэглэгчдэд маш их сэтгэгдэл төрүүлсэн бөгөөд тэд зорилгодоо хүрч, үйлдвэрлэлээ эхлүүлсэн юм. Одоо бизнес эрхлэгчид зөгийн үүрний шинэ сайжруулсан загварыг гаргахын тулд хөрөнгө босгохоор ажиллаж байна.

7. Ариун цэврийн өрөөний шөнийн гэрэл

Зарим шинэ бүтээлийг хараад толгойгоо алгадан "Яагаад би үүнийг бүтээгээгүй юм болоо?" гэмээр санагддаг. Эдгээр шинэ бүтээлүүдийн нэг бол IllumiBowl - маш энгийн чийдэн юм. Ариун цэврийн өрөөндтохиромжтой ба эргэн тойрныхоо бүх зайд жигд гэрэлтүүлдэг ба орох бүрт гэрэл асаах шаардлагагүй гээд төсөөлөөд үз дээ.

8. Халаасны спектрометрийн сканнер

Хэрэв та эрүүл хооллолт, хүрээлэн буй орчиндоо санаа тавидаг бол халаасны сканнер LinkSquare нь танд зориулагдсан болно. Энэхүү төхөөрөмж нь таны эргэн тойронд байгаа бүх зүйлийг, хоол хүнс, шингэн зүйл болон бусад материалыг шалгахад тусална. Үүнийг гал тогооны өрөөнд, дэлгүүр хэсэх эсвэл аялахдаа ашиглахад маш тохиромжтой.

Жишээлбэл, энэхүү сканнераль бүтээгдэхүүнийг илүү шинэлэг болохыг хэлж өгч чадна.

9. Хурхирахыг зогсооход тусалдаг нүдний хаалт

Хятадын VVFLY компани удаан хугацааны турш хүний нойрны асуудлыг судалжээ. Бүтээгдэхүүн хөгжүүлэгчид унтах чанарыг сайжруулж, хурхирах асуудлыг шийдэх хэрэгсэл бүтээхийг хичээсэн байна. Үйлдвэрлэгчийн мэдэгдсэнээр тусгай чичиргээний ачаар тэдний ухаалаг нүдний хаалт нь амьсгалыг хэвийн болгож, хурхиралтаас ангижрахад тусалдаг. Одоо тэдний бүтээгдэхүүн туршилтыг шатыг давж бөөнөөр үйлдвэрлэгдэж байгаа гэнэ.


10. Таны ярианы нууцыг хадгалдаг маск

Hushmе нэртэй энэхүү төхөөрөмж хачин харагддаг боловч маш чухал зорилготой: таны хэлсэн бүх зүйлийг нууцалдаг. Энэ төхөөрөмж нь таныг хүрээлэн буй орчинд хэн нэгэнд саад болохгүйгээр утсаараа хаа сайгүй ярих боломжийг олгодог. Маш хэрэгтэй эд боловч харагдах байдал нь анхаарал татаж магадгүй юм. Дашрамд хэлэхэдHush meнь Дарт Вадерийн хоолойг дуурайж чаддаг.