Т.Мэй огцрох тухайгаа мэдэгдэж магадгүй байна

ЛОНДОН. /Times/. Их Британийг Европын Холбооноос гаргах асуудлаарх байр суурийг нь Засгийн газар хүлээж авахгүй байгаатай холбогдуулан Ерөнхий сайд Тереза Мэй албан тушаалаасаа огцрох тухайгаа ирэх баасан гарагт зарлаж магадгүй байна.


The Times” сонины мэдээлснээр,  Их Британийн Ерөнхий сайд 1922 хорооны тэргүүн Грэм Брейдитэй тэрбээр баасан гарагт товлосон уулзалтынхаа дараа огцрох тухайгаа мэдэгдэж магадгүй аж.


Сануулан дурдахад, Европын холбоотой байгуулсан хэлэлцээрийг Их Британийн парламент гурван удаа цуцалсан юм. Хэлэлцээрийн төсөл дахин цуцлагдвал Их Британи Европын Холбооноос ирэх 10 дугаар сарын 31-нээс өмнө гарах ёстой болох аж. Их Британи Европын холбооны бүрэлдэхүүнээс өнгөрсөн 3 дугаар сарын 29-нд гарахаар төлөвлөж байсан юм. 


Эх сурвалж: Монцамэ агентлаг

Холбоотой сэдвүүд

их британи т.мэй

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.