Н.Жавхлан
01 сарын 04, 2025
NBA-ийн 2025 оны тоглолтууд эхэлж, үзүүштэй тоглолтууд гарч байгаагийн сацуу түүхэн үйл явдал болоод байна.
Өдгөө 36 настай тамирчин Стефен Көрри тоглолтод 30 оноо, 6 самбар, 10 оновчтой дамжуулалт дамжуулалт өгснөөр зогсохгүй гурван онооны зайнаас шидсэн шидэлт бүр нь амжилттай болсноор өөрийн карьерт нэгэн шинэ хуудсыг нээлээ. NBA-ийн хоёр ч удаагийн үнэ цэнтэй тоглогч болж байсан тэрбээр энэ удаад нэг тоглолтод хоёр оронтой тооны оновчтой дамжуулалт өгч, 8/8 гурван онооны шидэлтийг амжилттай гүйцэтгэсэн анхны хүн болж байна.
Түүний хувьд баруун гарны эрхий хурууны шөрмөс нь татсан байсан ч тоглолтоо амжилттай дуусгаж чаджээ
Түүнчлэн энэ тоглолтоороо 35-аас дээш насны хамгаалан тоглогч нарын дунд хамгийн олон удаа +30 оноо авсан тоглогч болж, өмнөх рекордыг эзэмшигч Майкл Жорданыг гүйцсэн байна.
Тодруулбал, пүрэв гаригт “Golden State Warriors” баг “Philadelphia 76ers” багийг 139-105 гэсэн оноогоор буулган авсан юм. GSW баг эхний үеийг 35-19 харьцаатай тэргүүлж, 3-р үеийн төгсгөлд 16 онооны зөрүүг 25 болгосон байна.
Тэрбээр өгсөн ярилцлагадаа
“Заримдаа бага зэргийн гэмтэл эсвэл санамсаргүйгээр тохиолдсон зүйлс нь өөрийгөө илүү төвлөрүүлэхэд түлхэц болж өгдөг. Тоглолтын эхний хагаст олон шидэж чадаагүй ч шидэлт болгон минь тогтвортой бөгөөд сайн байсан. Дараа нь бид илүү сэргэж, сэтгэл дүүрэн тоглолтоо үргэлжлүүлсэн” хэмээн сэтгэгдлээ хуваалцжээ.
Эх сурвалж:
Breaking News, Latest News and Videos | CNN
The official site of the NBA for the latest NBA Scores, Stats & News. | NBA.com
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.